Дэлхий нийтийг цочроогоод буй Корона вирусийн дэгдэлт дэлхийн улс орнуудад хурдтай тархаж байгаагаас үүдэн манай улс өмчийн хэлбэр харгалзахгүй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хаах шийдвэрийг гаргаж, хүүхдүүд гэртээ цахимаар хичээлээ хийхээр болсон.

Эцэг эх, асран хамгаалагчид харгалзах хүнгүйгээр гэртээ хүүхдээ үлдээснээр болзошгүй ахуйн осол, гал түймрийн аюулд өртөх осолтой байдаг тул иргэд та бүхэн бага насны хүүхдийг гэртээ зайлшгүй үлдээх тохиолдолд гэр, байшингийнхаа галлагаа болон цахилгааны аюулгүй байдлыг байнга шалгахыг зөвлөж байна.

Монгол улсын Шадар сайдын баталсан удирдамжийн хүрээнд аймгийн хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт хяналт шалгалт энэ сарын 05-наас 22-ны өдрийг дуустал явагдана. Энэ үеэр гэр хорооллын айл өрхөд гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын дүрэм, норм нормативын баримт бичгийн шаардлагын дагуу хяналт, шалгалтыг айл өрхүүдээр зохион байгуулна.