Корона вирусээс урьдчилан сэргийлж Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн болон Сар шинийн баярыг улс даяар хязгаарласантай холбогдуулан аймаг, сумын төвөөс орж гарах орон нутгийн чанартай автозамаар ачаа тээврийн зориулалттай автомашинаар болон бусад зориулалтын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

Автозамын хөдөлгөөнийг энэ сарын 21-нээс 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр түр хязгаарлахаар болсон тул иргэд та бүхэн Онцгой комиссын шийдвэрийг дагаж, тогтоосон хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой ажил төрлөө зохицуулахыг анхааруулж байна.