Өнөөдрийн хуралдаанаар аймгийн Онцгой комиссын 01 дүгээр албан тоотын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боомтын болон мэргэжлийн байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтоор зорчих төмөр замын хөдөлгөөнд хязгаарлалт тавих саналыг улсын Онцгой комисст хүргүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны төгсгөлд аймгийн Онцгой комиссын дарга дэлхийн 24 улс орныг хамраад байгаа Корона вирусийн аюул ойрхон байгааг сануулж, иргэдэд амны хаалтыг тогтмол зүүж хэвшихийг үүрэг болголоо.
Мөн халдвар хамгаалал, ариутгалын бодисыг хангалтыг сайжруулах, Цагаан сарын баярыг аймгийн хэмжээнд зогсоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, бүх шатандаа сэрэмжтэй ажиллах гэх мэт 7 төрлийн үүргийг чиглэл бүхий байгууллагуудад үүрэг болгож, захирамжлахаар боллоо.