Өнөө шөнө нутгийн зүүн хойд хэсгээр, маргааш өдөртөө өмнөд хэсгээр бага зэрэг,
14-нд шөнөдөө нутгийн төв болон өмнөд хэсгээр цас орж, салхи нийт нутгаар зүүн хойноос секундэд 14-16 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.
Иймд малчид, иргэд та бүхэн малын бэлчээрлэлтэд анхаарч, малаа ойр бэлчээрлүүлэх, бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй байх, малтайгаа уруудах, шуурганд төөрөхөөс урьдчилан сэргийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй, гадагш явуулахгүй байх, жолооч нар шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд зорчихгүй байх, зорчихоор бол тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Мөн тог цахилгаан тасрах, гал түймрийн эрсдэл гардаг тул иргэд та бүхэн өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Шаардлагатай тохиолдолд өөрт ойр байрлах дараах утсаар холбогдоно уу.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР /Сайншанд/ – 7052101, 96520105, 86330105
ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС /Замын-Үүд/- 70527011, 96041700
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ 23-Р АНГИ /АЙРАГ/ - 96322301, 86760105

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР