Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар түүний харьяа хэлтэс албадын алба хаагчдыг хамруулан сайжруулсан шахмал түлш болон угаарын хийн мэдрэгчийг тодорхой үе шаттайгаар айл өрхүүдэд тараахтай холбоотойгоор мэдээлэл өглөө.

Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн шийдвэрийн дагуу эхний ээлжид нүүрстөрөгчийн дутуу исэл буюу CO мэдрэгчийг дүүргийн 10 дугаар хорооны 1280 айл өрхүүдэд суурилуулахтай холбоотой мэдээллийг нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Гальмбек өгч мэдрэгч ажиллах зарчим, техникийн үзүүлэлт, хэрхэн суурилуулах талаарх мэдээллийг дүүргийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгууллаа гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.