Сургуулийн жилийн үйл ажиллагааг хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайхан нээсэн юм. Үйл ажиллагаанд урилгаар нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо оролцож бие бүрэлдэхүүнд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хүн нэг бүр хангах, өөртөө мэргэжлийн мэдлэг, чадварын дадлыг хэвшүүлэх, дээд шатны байгууллагаас дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллах талаар үүрэг чиглэл өгч алба хаагчдад сургалтын жилийн мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.

Урилгаар авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын хяналтын ахлах байцаагч Б.Эрхэмбаяр нар авилгын хор хөнөөл, хохирол болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сэдвүүдээр бие бүрэлдэхүүнд танхимын сургалтыг зохион байгуулан мэдээлэл олголоо.

  •