Аймгийн Эдийн Засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2.4.57 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А\116 дугаар захирамжаар Засаг даргын нөөц сангаас 4.000.000 \дөрвөн сая\ төгрөг гаргуулан Иж бүрэн, болон Удирдах бүрэлдэхүүний сургалт зохион байгуулах Удирдамж, хөтөлбөр гарган 2015 оны 5 дугаар сарын 25-27–ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэс суманд Гамшгаас хамгаалах “Иж бүрэн сургууль”-д сумын Онцгой комиссын 15 гишүүн, мэргэжлийн анги, ард иргэд, багш, сурагчид,  нийт 751 хүн 14 техник багаж зэвсэглэмжтэй оролцож 91 оноо буюу А үнэлгээ авч амжилттай оролцлоо.