ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн хуваарь төлөвлөгөөний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 25 ажилтан албан хаагчдад 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, Байгууллагын галын аюулгүй байдал сэдвээр танхимын сургалт, аврах ажиллагааны дадлага сургуулийг 2 цагийн багтаамжтайгаар зохион байгуулав.
Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний тодотгол, төлөвлөгөөний дагуу үүрэг гүйцэтгэх томилгоот бүлгийн үйл ажиллагаанд тулгуурласан дадлага сургууль зохион байгуулсан.