Хонгор, Орхон сумын ЗДТГ, ДЗОУБ-ын ДНХХ-тэй хамтран аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гэр хорооллын айл өрхүүдийн гал түймрийн тоо, хохирлыг бууруулах зорилготойгоор Дархан-Уул аймгийн Хонгор, Орхон сумын иргэдийн дунд 2015 оны 03-р сарын 25-нд “Гамшгийн эрсдлийг бууруулахад иргэдийн оролцоо” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. 


Өдөрлөгийн үйл ажиллагаанд 93 иргэн, Орхон, Хонгор сумын ЗДТГ-ын аппаратын ажилтнууд, Онцгой байдлын газрын албан хаагчид оролцлоо.