Тус газрын офицеруудын дунд улирал бүр мэргэжил арга зүйн дадлага, чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Гуравдугаар улирлын сургалтыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын гэрээт Галт түймэр унтраах, аврах 58 дугаар анги дээр  Тээвэр ложистикийн төвийн Нефьт бааз хэсгийн 2000м3-ийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав №4-д гал гарснаар тооцоолон 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан.  
Энэ удаагийн сургалтын онцлог нь үйлдвэрийн цех хэсгийн байрлал, объектийн онцлог, үйл ажиллагааны чиглэлтэй танилцуулсан нь цаг үеэ олсон сургалт болсон. Сургалтад танхимын хичээл, дадлага сургууль, үзлэг шалгалт, аврах ажиллагаа, утаат камерт эрэн хайх ажиллагаа явуулж нийт  34 офицер хамрагдсан. Эцэст нь хамтрасан сургуулийн ололт амжилтын талаар санал солилцон энэхүү ажиллагааг өндөрлөлөө.
 Дөрөвдүгээр улирлын сургалтыг Гал түймэр унтраах, аврах-68 дугаар ангийг түшиглэн зохион явуулахаар төлөвлөж байна. Мөн шинээр олгогдсон техник багаж зэвсэглэмжийг ашиглах, биеэр дадлага сургуулийг гүйцэтгэх зэрэг нь шинээр томилогдсон бүрэлдэхүүнд ихээхэн ач холбогдол өгсөн.