• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хэмжээнд учирч болох гамшгийн эрсдэлийг олж илрүүлэх, түүнийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэх үндсийг тодорхойлох, сургуулийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодитоор төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой боловсролын байгууллагуудын гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийх зорилгоор Онцгой байдлын газар,  Каритас Монгол ТББ-ын дарга нараар батлуулан 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус аймгийн сургуулийн өмнөх боловсролын 35 байгууллага, ерөнхий боловсролын 25 сургуулийн нийт 147 багш, ажилтнуудад сургалтыг зохион байгууллаа.
  • Энэхүү сургалтыг зохион байгуулсанаар багш ажилтанууд гамшгийн эрсдэлийн талаар мэдлэг, ойлголттой болж, өөрсдийн байгууллагын эрсдэлийн түвшинг тодорхойлж, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой төдийгүй цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг төлөвлөн, сургууль, цэцэрлэгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө мөн орон нутгийн болон сургуулийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд албан ёсоор тусгаж оруулах ажлыг эрэмбэлэх ач холбогдолтой юм.