Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/105 дугаар тушаалын дагуу 2019 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Хойд бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн жолооч нарын 2 дугаар шатны сургалтыг Бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын сургалтын танхимд зохион байгуулж байна. Тус сургалтанд нийт 81 гал унтраах, аврах ангийн жолооч нар хамрагдсан. Сургалтад Орхон, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудын Гал түймэр унтраах, аврах ангийн гал унтраах автомашины жолооч нарт хууль, эрхзүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх сургалт, дадлагууд явагдсан