Орхон аймгийн Онцгой байдлын газраас нийт бие бүрэлдэхүүний дунд “Илтгэх ур чадварын уралдаан”-ыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус газрын Соёмбо тасалгаанд зохион байгууллаа.

Тус уралдааныг 2 үе шаттай зохион байгуулсан. Эхний үе шатанд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж буй хууль тогтоомж, түүний хэрэгжилт, Онцгой байдлын газрын хэмжээнд тулгамдаж буй асуудал, албаны бэлэн байдлыг нэмэгдүүлэхийн тулд авах арга хэмжээ зэрэг өргөн хүрээнд зохион байгуулсан бол 2 дугаар шатанд салбар нэгж бүрээс шалгарсан 5 байрт шалгарсан илтгэгчдийг сонгон авч хэлэлцэн 8 илтгэгчдийн судалгааны бүтээлийг  уралдаанд оролцуулан дараах байдлаар байр эзлүүлсэн.

Илтгэх ур чадварын уралдаанд амжилттай оролцож хамт олноо манлайлан 1 дүгээр байрт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Н.Энхжаргал,  Дэд байрт Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Я.Энхбаяр Гутгаар байрт Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Ганхөлөг нар тус тус шалгарлаа