Хаппи веритас-эмнэлгийн дэд захирал Г.Батгэрэл Орхон аймагт Элэгний A,B,C,D вирус болон Хелико бактер гэж юу вэ? тус өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ? гэсэн сэдвээр Онцгой байдлын газрын Соёмбо тасалгаанд 1 цагийн сургалтыг нийт бие бүрэлдэхүүнд зохион байгуулж, алба хаагчдын эрүүл мэндийн мэдлэгт том хөрөнгө оруулалт нэмж ажиллалаа. Мөн тус өвчнийг үзүүлж оношлуулах таатай нөхцөл боломжийг алба хаагчдад давхар олгосноороо онцлог боллоо.