Гэр хорооллын айл өрхүүд урьдчилан сэргийлэх шалгалт явуулах нэгдсэн арга хэмжээний удирдамж боловсруулан Онцгой байдлын газрын даргаар баталуулж Улиастай сумын Жаргалант, Чигэстэй багууд, Тосонцэнгэл сумын Хайрхан, Дархан-Уул, Улаантолгой багуудын айл өрхүүдэд Гал унтраах Аврах, 39, 43 дугаар ангийн нийт 48 алба хаагчид 2015 оны 10 сарын 10, 11-ний өдрүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийлээ.

Тус багуудын нь нийт 1728 айл өрхтэйгөөс шалгалтанд нийт 380 өрх хамруулсанаас шалгалтын үр дүнд гал түймэр гарч болзошгүй давхардсан тоогоор 65 зөрчил илрүүлснээс 32 зөрчлийг газар дээр нь арилгуулан бусад зөрчлүүдийг арилгах талаар заавар зөвлөмж өгсөн. 

            Шалталтаар илэрсэн дийлэнх зөрчил нь айл өрхүүдийн гадна болон дотор цахилгаан дамжуулах утасны чанар байдал муудсан, зориулалтаар ашиглаагүй, олон маркийн утас залгаж ашиглаж байгаа, цахилгааны нэг оруулганы утаснаас олон хэрэглэгч авсан, гэр болон байшин хоорондын гал тусгаарлах аюулгүйн зай хэмжээ алдсан зэрэг нь гал түймэр гарах ноцтой зөрчил, гал гарсан тохиолдолд хохирол их хэмжээгээр учирах магадлалтай байна.

 

Илэрсэн зөрчлийг ангилбал. Үүнд:

 

д/д

Илэрсэн зөрчилүүд

Тоо

1

Гэрлийн утас салаалсан

25

2

Цахилгааны оруулганы утас шаардлага хангахгүй

45

3

Дотор монтажны утас шаардлага хангахгүй

35

4

Гал хамгаалагч байхгүй

20

5

Яндангийн залгааг  буруу хийсэн

10

6

Пийшин зуухны өмнө хамгаалалт байхгүй

11

7

Үнс нурмаа ил задгай асгадаг

9

8

Гэр хоорондын зай хэмжээ алдагдсан

25

9

Бага насны хүүхэд хараа хяналтгүй орхидог

1

10

Ахуйн хэрэглээнд хийн баллон зориулалтын бусаар ашигладаг

1

11

Өндөр хүчдлийн доор буусан

16

12

Үерт өртөж болзогшүй

9

13

ГАМ хүрэлцэн очих боломжгүй мухар гудамж

17

 

            Жич: Дийлэнх зөрчил нь айл өрхүүдийн цахилгааны утас муудсан, зориулалтаар ашиглаагүй, олон маркийн утас залгаж ашиглаж байгаа, цахилгааны нэг оруулганы утаснаас олон хэрэглэгч зэрэг авсан  нь гал түймэр гарах ноцтой зөрчил, гал гарсан тохиолдолд хохирол их хэмжээгээр учирах магадлалтай байна.