Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг Монгол фүүд ХХК-ийн ажилтан, албан хаагчдад нарт Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтууд, Бэлэн бай сургалтын багцыг ашиглан гал түймрийн тухай ойлголт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан техникийн стандарт, дүрэм норм, гал түймрийн аюулаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гарсан гал түймрийн тоон баримтууд, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах,  гал түймэр гарсан гал түймрийн эх үүсвэрийг гал унтраагуур ашиглаж унтраах, түгшүүрийн дохиогоор барилга байгууламжаас авралтын зам гарцаар гарах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн тухай ойлголт, гамшгийн эрсдлийн үнэлгээний тухай ойлголт сэвдээр танхимийн сургалтыг сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Алтантуяа, эрсдлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн дэслэгч Б.Цэцэгдэлгэр нар 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд 21 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.