Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба бусад мэргэжлийн албад, ОБГ-ын ажилтан албан хаагчдыг сургаж дадлагажуулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор "Эбола вирусын халдварын сэжигтэй тохиолдол, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах" сэдэвт дадлага сургууль 2015 оны 01 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Дээрх сургалтаар Эбола вирусын халдварын талаар гарсан эрх зүйн акт, ОУЭМД-ын танилцуулга, Эбола вирусын халдварын үед ажиллах заавар, Аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний тодотгол болон өгөгдсөн бодлогын дагуу байр зүйн зурагт тэмдэглэгээ хийж танилцуулах дадлага сургуулалт хийгдлээ. Дадлага сургалтанд АЗДТГ, ОБГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, ХААГ, Гаалийн газар, МХГ, Зэвсэгт хүчний 330-р анги, Дархан сумын ЗДТГ, УБТЗ-ын Дархан өртөө, ИХШХ, Боловсролын газрын мэргэжилтнүүд хамрагдлаа.