Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Сайншанд сумын 3 дугаар сургуульд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийлээ.
Тус сургуулийн А байрыг 1956 оноос ашиглаж байгаа бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 320 хүүхдийн суудалтай бага сургууль өнгөрөгч 10 дугаар сард ашиглалтанд орсноор хичээлийн 2 байранд үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг обьектын гал түймэр, газар хөдлөлт, үер, хүчтэй салхи шуурга, халдварт өвчин, осол гэсэн 6 аюулын төрлөөр хийхэд газар хөдлөлт, үер, хүчтэй салхи шуурга, ослын эрсдэл ИХ, обьектын гал түймэр, гоц халдварт болон халдварт өвчин ДУНД түвшинд үнэлэгдлээ.
Их түвшинд үнэлэгдсэн аюулын төрлүүдэд эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гарган танилцуулсан ба тус сургуулийн ажлыг хэсэг Гамшгийн эрсдэлийн тойм судалгааны тайланг боловсруулж, 11 дүгээр сарын 13-нд Онцгой байдлын газарт хүргүүлж, хянуулах юм.