Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/2434 үүрэг хүргүүлэх албан бичиг, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргын батласан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт"-ыг зохион байгуулах удирдамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Онцгой байдлын газрын 18 ажлын хэсэг 28 алба хаагч, ЭБЦТС ТӨХХК-ийн 18 ажилтан 2019 оны 11 дүгээр сарын 2-ноос 03-ны өдрүүдэд Арвайхээр сумын 1, 9 дүгээр багийн 956 айл өрхийн пийшин зуухны аюулгүй байдал, цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал, зам гарц хааж хашаа сунгасан болон мухар гудамжны зөрчилд хяналт тавьж болзошгүй гамшиг осол гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдал, пийшин зуухны аюулгүй ажиллагаа, нам даралтын зууны аюулгүй ажиллагааг хангуулах талаар заавар зөвлөмж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн  ажиллаж байна.