Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр баталсан "Ерөнхий боловсролын сургуулиудад гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх тухай" удирдамжийн дагуу дүүргийн 63 дугаар сургуульд гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийгдлээ.
 
 
 
Тус сургууль нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог юм. Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчны эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Аюулгүй сургууль” болох суурь үндэслэл болох юм. Уг судалгаанд сургуулийн удирдах бүрэлдэхүүн, багш, ажилчид сурагчдын төлөөллүүд хамрагдан сургуулийн гамшгийн эрсдэлийн төвшинг тодорхойлсон юм.