Нийслэлийн Засаг даргын “Ерөнхий боловсролын сургуулиудад гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх тухай” удирдамж, хуваарийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Т.Одгэрэл,  дүүрэгийн Ерөнхий боловсролын сургуулийн 10, 52,75 дугаар сургуулиудад эрсдэлийн тойм судалгааг  тус сургуулийн багш нартай хамтран зохион байгуулсан.  Энэ удаа буюу 2019 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019.10.17-ны өдрийн №1/2363 дугаар албан тоот “Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх тухай” үүрэгийн хэрэгжилтийг хангаж Ерөнхий боловсролын 24, 26, 60 дугаар сургуулиудад Баянхонгор, Говьсүмбэр аймгуудаас эрсдэлийн судалгааны чиглэлээр туршлага солилцохоор ирсэн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийснээр хүүхдүүдийн сурах орчны эрсдэлийг бодитой бууруулах,   “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилтын хүрээнд “Аюулгүй сургууль”-ийн орчныг бий болгох энэхүү тойм судалгаанд, тухайн сургуулийн удирдлага, багш, ажилчид, эцэг эх, сурагчдаас бүрдсэн баг  тус бүр идэвхитэй оролцож  “Сургуулийн гамшгийн эрсдэлийн түвшин”-г тодорхойлж байгаа юм.

Мэдээг бичсэн: СУСАХАМ ахмад Т.Баярмаа