Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс өнөөдөр “Шинжлэх ухаан технологийн их сургууль, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн багш судлаач нарт сургалт, дадлагыг тус хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангид зохион байгуулагдлаа.

Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, ажлын байранд галын аюулгүй байдлыг хангах,  иргэн аж ахуйн нэгж  байгууллагын хуулиар хүлээсэн эрх,  үүрэг  хариуцлага болон Зөрчлийн тухай хуулиар хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл өгч ажилласан байна.