Дөрвөлжин суманд алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Баян айраг ХХК-тай 2012 оноос эхлэн хамтран ажиллаж онцгой байдлын газар “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, албан хаагчдыг сургаж дадлагжуулах чиглэлээр дээрхи компаний сургалтын баазыг түшиглүүлэн Авто ослын үед аврах ажиллагаа, Мөсөнд цөмөрсөн үеийн аврах ажиллагаа, Химийн хорт бодис алдагдах буюу алдагдсан үед эрэн хайх, аврах ажиллагаа, Үйлдвэрийн ослын үед өндрөөс олсоор аврах ажиллагаа, Газраар эрэн хайх аврах ажиллагаа,  Нурангинаас эрэн хайх аврах ажиллагаа,Урсгал уснаас аврах ажиллагаа, Эмнэлэгийн анхны тусламж гэсэн 8 чиглэлээр, сургалт, дадлагыг явуулж хичээлийн танхим, өндрийн цамхаг, нурангинаас эрэн хайх аврах ажиллагааны талбай, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэглэмж бүхий сургалтын шинэлэг орчин ,тоног төхөөрөмжтөй төслийн талбайнуудад явуулж 50 албан хаагчаа хамруулсан. Сургалтыг: Канад улсын аврах албанд олон жил ажилласан дадлага туршлагатай тус компаний Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сургалтын хэлтсийн менежер Терри Браун, химийн мэргэжилтэн Э.Сугаржав, сургагч багш Т.Нямбаяр, Онцгой байдлын газрын  эрэн хайх аврах бүлэг ,салааны захирагч нартай хамтран зохион байгууллаа Онцгой байдлын газраас санаачилан: “Онцгой байдлын үед авах арга хэмжээ” тэмцээн”-ийг “Баян-Айраг” эксплорэйшн ХХКомпантай хамтран тус компаний сургалтын талбайд 2015 оны 09 сарын 14-ны өдөр Завхан, Ховд, Увс, Говь-Алтай аймгуудын Онцгой байдлын газрын баг, “Баян-Айраг” эксплорэйшн ХХКомпаний аврах бүлгийн 2 баг, Ховд аймгийн Хөшөөт уурхайн аврах бүлэг нийт 7 багийн 42 тамирчид 6 цэгт даалгаваруудыг гүйцэтгэж хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эр зоригоо сорин өрсөлдөж тэмцээний нийлбэр дүнгээр “Баян-Айраг” эксплорэйшн ХХКомпаний баг тамирчид 1-р байр Завхан аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах, аврах 43 дугаар ангийн салааны захирагч онцгой байдлын дэслэгч Ж.Бавуугарьд ахлагчтай баг тамирчид 2-р байр эзлэж шилжин явах цом, өргөмжлөлөөр шагнагдсан. Уг тэмцээнийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн, "албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдал, чадвахийг нэмэгдүүлэх" зорилтын хүрээнд зохион байгуулснаараа онцлогтой байлаа