ОБЕГ-аас энэ сарын 14-нөөс  улс орон даяар гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулагдаж эхэллээ. Өвөрхангай аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 14-нөөс 19-ны хооронд зохион байгууллагдаж байна. 

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгээр  “Гамшгаас хамгаалах тухай” хууль, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 75 дугаар тушаал, ОБЕГ-ын даргын 315 дугаар тушаалыг үндэслэн зохион байгуулж байгаа юм. Гамшгаас  хамгаалах бэлэн байдлын үзлэг нь Өвөрхангай аймгийн 10 суманд зохион байгуулагдана. Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Баян-Өндөр, Сант, Нарийнтээл, Есөнзүйл, Баянтээг сумдад зохион байгууладана.

“Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”–т гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийт бие бүрэлдэхүүн хамрагдах бөгөөд тэд хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл, хувцасны жигдрэлт, хүн нэг бүр үүргэвчтэй байх, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулсан байх ёстой ажээ. Мөн харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангаж тогтоосон дохиогоор ажиллах, галын аюулгүй байдлыг хангах, бэлэн байдлыг шалгана. Үзлэг шалгалтыг нийт зургаан шалгуур үзүүлэлтээр 100 хувь дүгнэн хангалттай, дутагдалтай, хангалтгүй гэсэн гурван шалгуур үнэлгээ өгөх юм. Ийм гамшгаас хамгаалах алба мэргэжлийн анги, томилгоот бүлэгүүд бэлтгэлээ сайтар ханган оролцоно уу?