ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХУЖИРТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАГДАВ
2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хужирт суманд зохион байгуулагдсан Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцож 200 гаруй иргэдэд гамшгаас хамгаалах тухай хууль болон галын аюулгүй байдлын тухай хууль, гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч 14 аж ахуйн нэгж байгууллагад

“Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт” олгож гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлага боршур тарааж ажилласан байна.