Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах мэдлэг, дадал олгох зорилгоор дүүргийн хэмжээнд “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гадна талбайд зохион байгуулагдлаа.

Тэмцэнийг буухиа хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд асуулт хариулт, усанд осолдогчийг аврах ажиллагаа, анхны тусламж, хүч тамирын дасгал, хорт хийн баг өмсөх дасгалыг багийн бүх гишүүд хийж гүйцэтгэсэн байна.

Ерөнхий боловсролын 12 сургуулийн баг тамирчид өрсөлдсөн ба нэгдсэн дүнгээр 1-р байранд 10 дугаар сургуулийн “Аравт” баг, 2-р байранд 59 дүгээр сургуулийн “Мазаалай” баг, 3-р байранд 60 дугаар сургуулийн “Цэгц” баг, 7 дугаар сургуулийн “Цэц”  баг тусгай байранд  тус тус шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлсээр шагнагдсан.