Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “”Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд ерөнхий боловсролын хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй аюул осол тохиолдоход өөрийгөө хамгаалах бусдад дэмжлэг үзүүлэх чадамжтай болгох  зорилгоор тэдний оролцоотойгоор аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэхэд зорилгоор тэмцээнийг зохион байгуулсан.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, БСУГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороо хамтран “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнийг 3 байгууллагын дарга нарийн батласан удирдамж төлөвлөгөөний дагуу 2019 оны 09 дугаар сарын 20-ны өдөр 09:00 цагаас Өвөрхангай аймгийн төв наадмийн талбайд зохион байгууллаа. Тэмцээнд Өвөрхангай аймгийн 10 сумын ерөнхий боловсролын 12 сургуулийн ахлах бүлгийн 96 сурагч, 12 багш хамрагдаж хурд хүч авхаалж самбаагаа сорьсон. 

Өсвөрийн аврагч тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд баг тамирчдын Онцгой байдлын газрын аврах ажиллагааны туршлагатай аврагч, албан хаагчид болон сургагч багш нарт хувиарлан өгч үндсэн бэлтгэлийг хангуулан тэмцээнд амжилттай оролцуулсан. Уг тэмцээнийг нээж Онцгой байдлын газрын Орлогч Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, ахмад С.Уранбаатар, Боловсрол соёл урлагийн газрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Чимэддорж-Ойдов,  Улаан загалмайн хорооны дарга Б.Энхцогт, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Н.Цэвээндулам нар нээж баг тамирчидад амжилт хүсэж нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан.

Тэмцээний үйл ажиллагааг жагсаалын үзлэгээр эхлүүлэн бүлгийн хаяг, сурагчийн хувийн хэрэг, биед байх бичиг баримт, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, хувцасны жигдрэлт, энгэрийн тэмдэг, жагсаалийн хувиргалт, бүлгийн ахлагчийн жагсаал командлах ажиллагаа зэргийг  шалгаж тэмцээнийг эхлүүлсэн.

Тэмцээнийг мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, анхны тусламж, хүч тамирын, химийн хордолт гэсэн 5 өртөөг дамжин даалгавар биелүүлэн оноо цуглуулах эрэмбээр зохион байгуулсан. 

1-р байр  Баян-өндөр сумын Хишигжаргал ахлагчтай  “Бумбат” баг тэргүүн байрнд шалгарч шилжин явах цом, алтан медаль 250,000 мянган төгрөг, Хархорин 2-р сургуулийн Билгүүнтөгс ахлагчтай “Бүргэд” баг дэд байрнд шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, 200,000 төгрөг, Арвайхээр 2-р сургууль Сугаржав ахлагчтай “Соёмбо” баг тамирчид  гутгаар байрнд шалгарч өргөмжлөл 150,000 төгрөг,  Арвайхээр 1-р сургуулийн 1-р баг Алтанхуяг ахлагчтай “Монгол ураг” баг тусгай байранд шалгарч өргөмжлөл, 50,000 төгрөгөөр  тус тус шагнагдсан.

ЕБС-ын сургуулиудын дунд өсвөрийн аврагч тэмцээнийг зохион байгуулсанаар өсвөр насны хүүхэд багачууд өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, гамшгийн үед амьдрах чадвар эзэмшиж гамшгийн мэдлэг дадлагатай болгосон юм.