Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/309 тоот, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 тоот, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр  сарын 14-ны өдрийн А/01 тоот тушаалын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийн сүүлийн хагас хоёрдугаар үе эхэлсэнтэй холбогдуулан хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь сургалт, бэлтгэлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 309 тоот тушаалыг хэрэгжүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах алба хаагчдыг мэдлэг ур чадварыг дээшлүүлэх соён гэгээрүүлэхэд оршино.

Сургалтад урилгаар хошууч генерал Д.Баярмагнай, МУ-ын хүний гавьяат эмч профессор Л.Эрдэнэбаяр, Голомт банкны харилцааны менежер М.Самбал-Лхүндэв нар "Цэргийн албан хаагчийн ёс суртахуун, бэрхшээлийг даван туулах чадвар", "Сэтгэл зүйн төлөв байдал" сэдвүүдээр  мэдээлэл өгч алба хаагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.