Төрийн цэргийн болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ажил үүргийн онцлогыг  таниулах, Эх оронч үзэл-Үндэсний бахархалыг төрүүлж,  эх оронч иргэн болгон төлөвшүүлэх эрхэм зорилготойгоор “Эх оронч үзэл, үндэсний бахархал” сэдэвт хүүхдийн танин мэдэхүй, амьдрах ухааны сургалт Төрийн цэргийн байгууллагууд хамтран 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн “Шонхор” зусланд зохион байгуулагдаж байн

Төрийн цэргийн болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ажил үүргийн онцлогыг  таниулах, Эх оронч үзэл-Үндэсний бахархалыг төрүүлж,  эх оронч иргэн болгон төлөвшүүлэх эрхэм зорилготойгоор “Эх оронч үзэл, үндэсний бахархал” сэдэвт хүүхдийн танин мэдэхүй, амьдрах ухааны сургалт Төрийн цэргийн байгууллагууд хамтран 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн “Шонхор” зусланд зохион байгуулагдаж байна.

“Эх оронч үзэл, үндэсний бахархал” сэдэвт хүүхдийн танин мэдэхүй, амьдрах ухааны сургалтын 1 дүгээр ээлжийн сургалт  2019 оны 07 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг онолын болон дадлага гэсэн 2 хэсэгтэйгээр зохион байгуулж, онолын сургалтыг кино лекцийн хэлбэрээр, дадлага сургалтыг биеэр, сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан үзүүлэх, хэсэгчилсэн цэгүүдэд дадлагжуулах хэлбэрээр зохион байгуулсан. Сургалтад 1 дүгээр ээлжийн 200 хүүхэд багачууд бүрэн хамрагдсан.

Сургалтаар Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, албаны онцлогийг кино үзүүлж, хүүхдүүдийн дунд гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг сорих асуулт хариултын тэмцээн зохион байгуулан ерөнхий мэдлэгийн түвшинг тогтоож, газар хөдлөлт болон бусад гамшгийн үед өөртөө болон нөхөртөө анхны тусламж үзүүлэх, гал түймрээс урьдчилан сэргийлэх,  үүсвэрлэн гарч буй галыг унтраах,  ахуйн хэрэглээний химийн бодисын зохистой хэрэглээ, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний чиглэлээр дадлага сургалтыг явуулж, “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын хөтөлбөрийн дагуу асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулсан.

Сургалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн гал түймэр унтраах, аврах багаж хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, багаж хэрэгслийн үүрэг, зориулалт, тактик, техникийн хүчин чадлыг танилцуулан сурталчилсан.  

“Эх оронч үзэл, үндэсний бахархал” сэдэвт хүүхдийн танин мэдэхүй, амьдрах ухааны хоёрдугаар  ээлжийн сургалт 2019 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал явагдана гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.