Дархан сумын ЗДТГ, ДЗОУБ-ДНХХ-тэй хамтран аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гэр хорооллын айл өрхүүдийн гал түймрийн тоо, хохирлыг бууруулах зорилготойгоор Дархан сумын 1, 2, 3-р багийн иргэдийн дунд 2015 оны 03-р сарын 10-нд “Гамшгийн эрсдлийг бууруулахад иргэдийн оролцоо” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. 
Өдөрлөгийн үйл ажиллагаанд 1-3-р багийн 83 иргэн, Дархан сумын ЗДТГ-ын аппаратын ажилтнууд, Онцгой байдлын газрын албан хаагчид оролцлоо.