Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Монгол улсын Шадар Сайдын баталсан удирдамж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 119 дүгээр тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамж, нийслэлийн Засаг даргын 04 дүгээр албан даалгавар, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийг хэрэгжүүлэхээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн барилга байгууламж, хүүхдийн сурч боловсрох орчны аюулгүй байдалд Гамшгаас хамгаалах Улсын хяналт, Гал түймрийн Улсын хяналтын чиглэлээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтаар аврах зам гарцыг хаасан, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн  иж бүрдлийн ашиглалтын бэлэн байдлыг хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байгаа бөгөөд хяналт шалгалтад нийт 24 объект хамрагдан 264 зөрчил дутагдал илрүүлэн дутагдлыг арилгуулахаар албан шаардлага 18-ыг холбогдох албан тушаалтанд хүргүүлэн ажилласан бөгөөд удирдамжийн дагуу хяналт шалгалтыг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм.