Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэр 11 дүгээр хороо Зайсан Стар үйлчилгээний төвийн 25 ажилтан албан хаагчдад гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, ажлын байран дахь галын аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлээр 1 цагийн танхимын сургалт зохион байгууллаа. Худалдаа үйлчилгааний зориулалттай тус төвийн үйл ажиллагаанд нарийн боовны цех, кофе шоп, бэлэн хувцасны худалдааны зориулалттай ажиллаж байна.

Сургалтын үеэр байгууллагын барилга байгууламжид гамшгийн аюулын зарлан мэдээлийн дохио суурилуулсан эсэх, суурилуулсан бол  ажилтан албан хаагчдын дохиотой харьцаж ажиллуулах  мэдлэгтэй эсэх,  барилга байгууламжийн аврах зам гарц стандартын дагуу байгаа эсэхийг шалган тодруулж, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай зөвлөмж өгч ажилласан байна.