Монгол улсын засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хүрээнд худалдан авсан галын үндсэн автомашиныг ашиглах танхимын сургалт, дадлагыг зохион байгуулан ажиллаж байна.

Галын үндсэн автомашины техник, тоног төхөөрөмжийг эзэмших, ашиглах талаар салааны захирагч, гал унтраах автомашины жолооч, гал сөнөөгчдийг хамруулан танхимын сургалт, дадлагыг  удирдамж хөтөлбөрийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 24-ны дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн сургалтын танхим гадна талбайд зохион байгууллаа.