Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдсаны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/174 дүгээр тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 6 дугаар сарын 28,29 нд  Орхон аймагт ажиллаа.

Орхон аймгийн Онцгой байдлын алба хаагчид ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгуур үзүүлэлтээр шалгалт өглөө.

                                                                               АССУСАХ МЭРГЭЖИЛТЭН ДЭСЛЭГЧ Д.БОЛОРЦЭЦЭГ