Онцгой байдлын газраас Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ойн арга хэмжээг Орхон аймгийн Онцгой байдлын газраас 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Амарын талбайд зохион байгууллаа. Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Пүрэвлхагва, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга М.Эрдэнэцэцэг, Аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал Улаан Загалмайн Хорооны төлөөлөл зэрэг хүндэт зочид оролцон баяр хүргэв.

Арга хэмжээний үед Онцгой байдлын байгууллагад  шинээр томилогдсон 42 алба хаагч, тангараг өргөлөө.

Шагнал урамшуулал:  Онцгой байдлын албаны болон аймаг орон нутгийн шагналаар нийт 22 алба хаагчид шагнагдлаа.

 

АССУСАХ МЭРГЭЖИЛТЭН, ДЭСЛЭГЧ Д.БОЛОРЦЭЦЭГ