Зуны амралт эхлэж байгаатай холбогдуулан иргэд амралт зугаалгаар явах нь ихсэж байна. Иймд Онцгой байдлын газраас дараах сэрэмжлүүлгийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэлээ. Үүнд: Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ай сав газраар явахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол руу явуулахгүй байх, гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүрээр зорчих, хөдөө хээр явахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх мэдээг тогтмол авч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангах талаар онцгойлон анхаарууллаа