Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Улын нөөц хүмүүнлэгийн тусламжын ангийн Хонгор суманд  байрлах үрийн агуулахад улсын хэмжээнд анх удаа 80-100 тоннын даац бүхий электрон жинг хүлээн авлаа.

Электорон жинг Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц хүмүүнлэгийн туламжийн газар болон Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын ажлын хэсэг хүлээн авсан бөгөөд   80-100 тоннын даацтай, 18 метрийн урт,  өргөн нь 4,7 метрийн хэмжээтэй юм.