Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс, тус дүүргийн нутаг дэвсгэрт барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ажилтан албан хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байранд тохиолдож болзошгүй гэмтэл бэртэл, өндрөөс унах осол бэртлээс хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байна.  Энэ удаа Жунсон Констранкшн ХХК-ийн 85 ажилтан албан хаагчдад танхимын сургалтыг 85 ажилтанд зохион байгууллаа.

Дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй энэхүү компанийн ажилтан албан хаагчдад ажлын байранд гал түймэр гарсан үед анхан шатны багаж хэрэгсэл ажиллуулах, гал унтраагуулаар бага хэмжээний үүсвэрлэн гарсан галыг хурдан хугацаанд унтраах аргачлал, утаат орчноос аюулгүй бүсэд гарах дадлага сургууль хийлгэлээ.