Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нийт 6 салбарт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Doctor" авто үйлчилгээний удирдах бүрэлдэхүүнд танхимын сургалтыг 25 хүнийг хамруулан зохион байгууллаа.

Сургалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд энэ сарын 07-ны өдөр Хан-Уул Яармаг салбарын засварын газарт гарсан гал түймрийг унтраах тактикийн сургуулийг зохион байгуулагдах юм.

Сургалтад 6 салбар үйлчилгээний газрын нийт 200 гаруй ажилтан хамрагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд жолооч нарт болзошгүй осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх мэдлэг чадвартай болох ач холбогдолтой юм.