Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/ 105 тоот тушаалын хэрэгжилтийг ханган Онцгой байдлын газар, хэлтсүүдийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарын сургалтын төлөвлөгөөг Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар батлуулж 2019 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулахаар эхлүүлээд байна. Сургалтанд хойд бүсийн аймгийн Онцгой байдлын газар, хэлтсүүдийн 18 Гал түймэр унтраах, аврах ангиудын 28 салааны захирагч нар хамрагдаж байна.