Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд “Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага” нь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгоё” санаачлагын хүрээнд “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн Багш-сургагч бэлтгэх сургалт 2019 оны 02 дугаар сарын 21-нээс 23-ныг дуустал хүртэлх хугацаанд Орхон аймагт зохион байгуулагдсан. 

Төслийн хүрээнд Баян-Өндөр сумын 6 баг (Уртын гол, Яргуйт, Даваат, Говил, Цагаанчулуут, Эрдэнэ)-ийн 60, 4 байгууллага (Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар)-ын 40 нийт 100 сургагч багш нарын дунд “Эрсдэлгүй өрх-аюулгүй хөрш” сэдэвт аяныг зарлалаа. 

Сэдэвт аяны хүрээнд сургагч багш нарт сургалт зохион байгуулах хэрэглэгдэхүүнийг тараан үйл ажиллагааны чиглэлийг тайлбарлан  заавар зөвлөгөө өгч

ажилласан байна.

 

 

 

 

 

 

 

 

АССУСАХ МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Л.БАТ-ИРЭЭДҮЙ