Орхон аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс иргэд аж ахуйн нэгж, байгууллагын дунд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг эхлүүлсэн. Энэхүү аяныхаа хүрээнд “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” өдөрлөгийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12-оос 15 цагийн хооронд Амарын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгт арга хэмжээнд оролцож буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулан Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид үйл ажиллагаагаа сурталчилан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар үзүүлэх тоглолтыг хийж гүйцэтгэсэн. Өдөрлөгт нийт 300 орчим иргэн хамрагдсанаас Онцгой байдлын газрын 2 техник, 10 алба хаагч амжилттай сайн ажилласан байна.

АССУСАХ МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Л.БАТ-ИРЭЭДҮЙ