Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль-ийг Нийслэл хотын хэмжээнд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд дүүрэгт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг болохтой холбогдуулан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс Газар хөдлөлтийн гамшгийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг урьдчилсан байдлаар дүүргийн 15 дугаар хороо “Гэгээнтэн интертаймент” ХХК-ийн зүүн талд байрлах “Наран титан групп” ХХК-ийн баригдаж байгаа орон сууцны барилгад зохион байгууллаа.

Дадлагыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Гамшгаас  хамгаалах алба, нийслэлийн Аврах анги, улаан загалмайн хороо, эрүүл мэндийн төвийн 96 нийт ажилтан албан хаагч 18  техник, хэрэгсэлтэйгээр зохион байгуулан ажилласан байна.