Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн дүрэм, Стратеги-2020, 2018 онд байгуулсан МУЗН, ОБЕГ-ын хамтран ажиллах гэрээ зэрэг баримт бичгийг үндэслэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий “Сайн дурын бүлэг”- ийг сургах сургагч багш бэлтгэх сургалт 2019 оны 3-р сарын 26-аас 3-р сарын 30-ны хооронд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулагдлаа.

                 Уг сургалтанд 11 аймгийн 70 сайн дурын идэвхитэн, хөтөлбөр хариуцсан арга зүйч нар хамрагдсан бөгөөд Орхон аймгаас Орхон аймгийн Улаан загалмайн хорооны гамшгийн менежментин хөтөлбөрийн ажилтан Г.Золжаргал, Эрүүл мэнд, халамжийн хөтөлбөрийн ажилтан Б.Сансар , Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах гэрээт 58 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Г.Баттулга, Улаан загалмайн хорооны дэргэдэх гамшигтай тэмцэх багийн гишүүн Х.Итгэл, сайн дурын идэвхтэн Т.Лхагвацэрэн нар хамрагдлаа.

Сургалт 4 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Монголын Улаан Загалмайн нийгэмлэг сургагч багш, мэргэжилтэнгүүд ажилласан бөгөөд “БЭЛЭН БАЙ” сургалтын модулиар заагдсан байна.

АССУСАХ МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Л.БАТ-ИРЭЭДҮЙ