Монгол Улсын Шадар Сайдын 2013 оны 4 сарын 1-ны   35 дугаар тушаалыг хэрэгжүүлэж ажиллах хүрээнд ОБЕГ, ДЗМОУБ, Аймгийн ЗДТГ, ОБГ ба хэлтсүүд, ТББ-д хамтран “Ерөнхий боловсролын сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг сайжруулах” сэдэвт танхимын сургалт 2015.01.11-12-ны өдрүүдэд зохион явагдсан. Сургалтанд ГХТББХАМ а/х Х.Баярсайхан “Гамшгаас хамгаалах болон хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудалтай холбогдолтой олон улсын хууль, тогтоомж, дүрэм журам, гэрээ конвенц, Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам, Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөө” зэрэг сэдэвүүдээр 32 хүнд 3 цагийн нийт 2 өдрийн сургалт явуулсан.