Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 3/215 дугаар хүсэлтийн дагуу “Осол гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил 2030” Салбар дундын үндэсний чуулганыг угтаж “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриалгат өдөрлөг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.

Энэхүү өдөрлөгт Эрүүл мэндийн салбарын 500 гаруй эмч, ажилчид болон  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Замын Цагдаагийн газар, Эрдэнэт сувилал, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төв, Онцгой байдлын газрын төлөөллүүд авто ослоос урьдчилан сэргийлэх жагсаалд нэгдлээ.

Жагсаал Барилгачдын талбайгаас Амарын талбай хүртэл үргэлжилж Онцгой байдлын газраас нийт  10 алба хаагч нэгдэж хамгаалалтын үүргийг гүйцэтгэсэн байна.

АССУСАХ МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Л.БАТ-ИРЭЭДҮЙ