Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол соёл урлагийн газар хамтран ерөнхий боловсролын сургуулиудын номын санч-мэдээллийн ажилтануудад гамшгаас хамгаалах Бэлэн бай сургалтыг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 8 цагийн сургалт   зохион байгуулсан. Сургалтанд 19 сумын 26 сургуулийн 39 номын санч-мэдээллийн ажилтан хамрагдсан.  Уг сургалтаар номын сангийн галыг хэрхэн унтраах, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, байгууллагын гамшгаас хамгаалах ажиллагаанд ажилтан, алба хаагчдын оролцоо, гүйцэтгэх үүрэг, Галын аюулгүй байдал,  Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх аргад суралцах, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сэдвээр танхимын сургалтыг зохион байгуулсан. Сургалтын төгсгөлд Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцуулан байгууллагын сургалтын талбайд гал унтраах дадлага сургуулийг зохион байгуулсан юм.