Онцгой байдлын газрын удирдах албан тушаалтангуудыг мэргэшүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/473 тоот тушаалаар батлагдсан “2019 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу бие бүрэлдэхүүний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатарын удирдлаган дор удирдах бүрэлдэхүүнийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр бэлэн байдлыг шалгасан.

Бүрэлдэхүүнийг 3 дугаар сарын 12-ны 0605 цагт Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журмын дагуу “Улбар шар” дохиогоор Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн байрлалд цуглуулан сургалтыг эхлүүлсэн.

Алба хаагчдыг Баян-Өндөр ууланд 3,5 км-т аранзтай явган аялал хийлгэж, гэр хорооллын төлөвлөлт, Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрийг танилцуулж, хээрийн нөхцөлд аранзны үзлэгийг зохион байгуулах, хээрийн нөхцөлд GPS байршил тогтоогч ашиглан өгөгдөл олох  багаар ажиллаж дадлага сургалт зохион явуулах, ур чадварыг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тасагт хуваан байлдааны тархалтыг зохион явуулах төрлүүдээр зохион байгуулж ажилласан байна.

Сургалтанд нийт 31 удирдах бүрэлдэхүүний офицер алба хаагчид оролцож ажилласан байна.