НҮБ-ын олон улсын хөгжлийн сангийн ажилтан Япон улсын иргэн Кей Фукагава болон Монгол дахь Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний мэргэжилтэн Б.Мөнхзул нар 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Өндөр, Жаргалант сумын багуудын нийт 30 гаруй нийгмийн ажилчидтай хамтран Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээ хийх арга зүйн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын зорилго маань шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээг гэж юу болох тухай ойлголт өгөх, түүний бүрэлдэхүүн хэсгийн алхамуудыг дэлгэрэнгүй тайлбарлах. Шилжилт хөдөлгөөний үнэлгээг хэрэгжүүлэх тодорхой жишээн дээр ажиллах, үр дүнг үзэх. Энэ нь Онцгой байдлын үед тухайн газар оронд аврах үйл ажилгааны төлөвлөлт хийхэд бодит тоон мэдээлэлтэй байх зэрэг давуу талуудтайг таниулан хамтран ажиллах үүрэг чиглэлүүдийг өгч ажиллаа.

 АССУСАХ МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Л.БАТ-ИРЭЭДҮЙ