Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт цэргийн хүрээний бие бүрэлдэхүүний дунд “Халх гол эх орны цэрэг” сэдэвт яруу найргийн наадам 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус наадам нийт 2 шаттай зохион байгуулагдсан бөгөөд Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч П.Гэсэржав оролцож 2 дугаар шат хүртэл өрсөлдсөн амжилт үзүүллээ.

 АССУСАХ МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Л.БАТ-ИРЭЭДҮЙ